link

"Хятад хэлний өдөрлөг" тэмцээн, уралдаан боллоо
2016-04-25 17:01

Гадаад хэлний институийн Ази судлалын тэнхим нь 2012-2013 оны хичээлийн жилээс ЭХС-ийн дулаан, цахилгаан хангамж мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн ангид, 2013-2014 оны хичээлийн жилээс ЭХС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмж мэргэжлээр 2+2 хөтөлбөрийн ангид тус тус хятад хэл зааж эхэлсэн. 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улирлаас тус хөтөлбөрийн ангийн оюутнуудын дунд "Хятад хэлний өдөрлөг" тэмцээн, уралдааныг уламжлал маягаар зохион явуулж эхэллээ. Энэхүү тэмцээнийг 2016 оны 2-4 сарын хооронд амжилттай явуулж дуусгав. Тэмцээний дүнг танилцуулбал:

1. "Хятад уран бичлэг" тэмцээн 

    1-р байр Б.Бадамгарав /2-р курс/

    2-р байр С.Жавзмаа /2-р курс/

    3-р байр Г.Анхмандал /1-р курс/

2. "Ханз-Чээж бичиг" тэмцээн

    1-р байр Б.Эрдэнэчулуун /2-р курс/

    2-р байр З.Төгс-Оюун /1-р курс/

    3-р байр М.Номин /2-р курс/

    Тусгай байр Б.Хишигдаваа /3-р курс ГХИ/

3. "Хятад уран уншлага" тэмцээн 

    1-р байр Э.Энхтүшиг /1-р курс/

    2-р байр М.Номин /2-р курс/

    3-р байр Ө.Дэмбэрэл /3-р курс ГХИ/

    Тусгай байр З.Төгс-Оюун /1-р курс/

Тэмцээн явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн удирдлага болон тэмцээнийг зохион байгуулж явуулсан Л.Чойжилмаа, Б.Ариунаа, Ш.Галтмаа, Ц.Эрдэнэзаяа, Лу Чөнзун багш хийгээд оролцсон бүх оюутнууддаа ажил сурлагын өндөр амжилт хүсье.

Affiliated schools