link
КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, ШУТИС-ийн Дархан- Уул аймаг дахь Технологийн Сургуулийн хамтран байгуулсан “Хий шингэний хөтлүүр”-ийн лабораторийн нээлтийн ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж ёслолын тууз хайчиллаа.
Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Пак Су Ён, БНСУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны Ерөнхий консул ноён Ким Ду Хан, Боловсрол Соёлын Газрын дарга Батжаргал болон Дархан-Уул аймагт ажиллаж байгаа сайн дурын гишүүд ирж хүндэтгэл үзүүллээ.
Тус лаборатори нь ашиглалтанд орсноор манай сургуулийн механик, дулаан ,барилга ,уул уурхайн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад дадлага , туршилт хийх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
“Хий шингэний хөтлүүрийн ” лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд болон санаачлан хэрэгжүүлж ажилласан сайн дурын гишүүн Ким Жин Ил, механикийн салбарын багш, оюутнууддаа талархаж байгаагаа илэрхийлье.
Сургуулийн захиргаа
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea