link

“Мэдээлэлд суурилсан шинэ менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа
2016-04-12 22:15

ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-ы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан “Эрдмийн шувуу” цомын төлөөх үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10 жилийн ойн нэрэмжит “Мэдээлэлд суурилсан шинэ менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль /БуХС/-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч,  Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга  хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч  оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

Энэ жил 14 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээг “МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН ШИНЭ МЕНЕЖМЕНТ” сэдвийн  хүрээнд зохион байгууллаа. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь  хоёр үе шаттай 1-р шатны шалгаруулалт нь 2016 оны 4 – р сарын 04-ний өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 9 их дээд сургуулийн 72 оюутны 41 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгаруулсан.

2-р шатны шалгаруулалт 2016 оны 4-р сарын 11-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

  1. Тэргүүн байранд ШУТИС-ийн БАТС-ийн хөтөлбөр эрхэлсэн дэд профессор доктор М.Банзрагчийн удирдсан оюутан Г.Мөнхцэцэг, Н.Хулан нарын “Генетик алгоритм ашиглан олон зорилгот протфель бүрдүүлэх нь” сэдэвт илтгэл; 
  2. Дэд байранд  МУИС- Шинжлэх ухааны сургууль багш Доктор Б.Энх-Амгалан, Магистр Ө.Гэрэлт-Одын удирдсан оюутан Л.Амарбаясгалан, Д.Батдалай “Арилжааны банкны системийн тогтвортой байдлын эконометрик үнэлгээ” сэдэвт илтгэл;  ШУТИС – МехТС Доктор Ж.Ганчимэгийн удирдсан оюутан Х.Санжаажамц, Ж.Гэрэлмаа “Махны үйлдвэрлэлд кластер хөгжүүлэх боломж, үндсэн чиглэлүүд” сэдэвт илтгэл; 
  3. Гутгаар байранд МУИС-Бизнесийн Сургуулийн багш Доктор А.Энхбатын  удирдсан оюутан М.Ренчинжавын “Хос алдагдлын эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл;  ШУТИС-БуХС багш Г.Цолмоны удирдсан оюутан А.Соёмбо-Эрдэнэ-ний Маркетингийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нь илтгэлүүд тус тус шалгарлаа.

Шагналын сан харьцангуй өндөр байдаг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар 1-р байр нэг  “Эрдмийн шувуу” цом, диплом, 800000 төгрөг, 2-р байр хоёр диплом тус бүр 300000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр хоёр  тус бүр диплом, 200000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа. Мөн удирдагч багш нар өргөмжлөл дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагнууллаа.

Ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк ажилласан бөгөөд хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллагууддаа талархал илэрхийлье.

1 2

ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан,   “Эрдмийн шувуу” цомын төлөөх  оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс.

 

Affiliated schools