link
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь World University Service of Canada (WUSC) ТББ-аас Uniterra хөгжлийн хөтөлбөрийг Монголын ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэхэд хамтрагч байгууллагаар сонгогдон хамтын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Канадын улсын сайн дурын зөвлөх мэргэжилтэнг 2016 оны 8-р сараас эхлэн хагас жилийн хугацаагаар ХҮСХХ дээр ажиллуулахаар болсон. Мөн WUSC санхүүжилтээр ШУТИС-ийн Англи хэлний академийн багш нараар тус хүрээлэнгийн дөрвөн эрдэм шинжилгээний ажилтнуудад англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Англи хэлний хичээлийг орж байна. Эдгээр ажлууд нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны ажлууд юм.
2016 оны 3 сарын 31-ний өдөр WUSC ТББ-аас хэрэгжүүлж буй Uniterra хөтөлбөрийн хүрээнд хамтрагч байгууллагуудад зориулсан сургалтыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтанд WUSC Mongolia байгууллагын захирал Эрдэнэбилэг, Хамтын ажиллагаа, түншлэлийн мэргэжилтэн Сузан Браун, Хүний нөөцийн мэргэжилтэн Даниел Карамори, мэргэжилтэн Энхжаргалан, ХҮСХХ-ийн захирал Т.Төрмөнх, ЭНБДарга Н.Цолмон, салбарын эрхлэгчид болон хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов. Сургалт дараах хөтөлбөрийн дагуу амжилттай явагдлаа. Үүнд:
13.00-13.10 – Бүртгэл, сургалтын товч танилцуулга
13.10-13.30 – КУДИСҮ – UNITERRA хөгжлийн хөтөлбөрийн талаар
13.30-13.50 – Канад Улсын талаар товч танилцуулга
13.50-14.30 – Соёл хоорондын харилцан ойлголцол
14.30-14.40 – Цайны завсарлага
14.40-15.10 – Дасгал
15.10-16.00 – Соёл хоорондын харилцаа
16.00-17.00 – Сайн дурын ажилтнуудын талаар.
Uniterra хөтөлбөрийн хүрээнд цаашид ХҮСХХ-тай хамтран ноос, ноолуур боловсруулах салбарын хүний нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea