link

Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоор байна
2016-04-08 22:04

ВОЛЕЙБОЛ

Монгол улсын оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд ШУТИС, Улаанбаатар их сургууль дээр боллоо.

Эрэгтэй баг

1.      С.Амгаабазар дасгалжуулагчтай Б.Ганзориг ахлагчтай ХААИС

2.      Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Г.Золбаяр ахлагчтай МУИС

3.      М.Бат-Oчир дасгалжуулагчтай Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС

Эмэгтэй баг

1.      Ч.Ням дасгалжуулагчтай Г.Хонгорзул ахлагчтай ШУТИC

2.      Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Д.Сосорбурам ахлагчтай МУИС

3.      Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Түвшинжаргал ахлагчтай ҮБТДС-ийн баг тамирчид

Байгууллагын дүнгээр:

1.      ШУТИС

2.      МУИС

3.      ҮБТДС-иуд эхний байрыг эзлэсэн байна.

ЧӨЛӨӨТ БӨХ

Монгол улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 3 сарын 23-24 нд Спортын төв ордны А зааланд амжиллтай болж өндөрлөлөө. МОСХ-ноос МЧБХ-той хамтран зохион явуулсан энэ тэмцээнд Аварга БТДС, Мон-Алтиус БТДС, Шонхор БТДС, МУБИС, ҮБТДС, БХИС, МУИС, Хууль сахиулах их сургууль, ШУТИС, Монголын үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Техник, технологийн дээд сургууль, “Этүгэн” анагаах ухааны их сургууль, Тээврийн дээд сургууль, Ховд аймгийн Техник, технологийн дээд сургууль зэрэг зэрэг нийслэл, орон нутгийн 15 их дээд сургууль, коллежийн 201 эрэгтэй, эмэгтэй 75 нийт 276 оюутан бөхчүүд өрсөлдлөө.ШУТИС баг тамирчид 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

ГАНДБОЛ

 Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2016 оны Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд 4-р сарын 01-03 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 12 их дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 8 нийт 20 багийн 250 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Эмэгтэй багуудаас:
1.С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС
2.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Оюунтуяа ахлагчтай Мон-Алтиус БТДС
3.Г.Мөнхдорж дасгалжуулагчтай Г.Оргилмаа ахлагчтай ШУТИС
Эрэгтэй багуудаас:
1.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Лхагвасүрэн ахлагчтай Мон-Алтиус БТДС
2.Л.Амартүвшин дасгалжуулагчтай Б.Баасандорж ахлагчтай Аварга БТДС
3.Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Х.Нарангэрэл ахлагчтай ХААИС
багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль,өргөмжлөлөөр шагнагдлаа.
Байгууллагын дүнгээр:
1.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС
2.С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС
3.Л.Амартүвшин дасгалжуулагчтай Аварга БТДС
4. Г.Мөнхдорж дасгалжуулагчтай ШУТИС эхний байруудад шалгарсан байна.

КЕНДАМА

Монголын оюутны спорт холбоо, АШУҮИС хамтран зохион байгуулсан Кендама спортын оюутны аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 3 сарын 26-27 нд АШУҮИС дээр боллоо. ЭХС-ийн оюутан Б. Эгшиглэн хүрэл медаль, ЭХС-ийн оюутан Г.Чулуудай хүрэл медаль, МХТС-ийн оюутан Дөлгөөн алтан медаль хүртэж М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС байгууллагын дүнгээр дэд байранд шалгарлаа.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Монгол улсын гавьяат багш доктор, профессор Г. Лхагвасүрэнгийн нэрэмжит "Оюутны спорт-Дээд боловсролын биеийн тамир" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал 4 сарын 7-нд Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Хуралд ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ХСИС, МҮИС, ҮБТДС, Мон - Алтиус БТДС, Аварга БТДС зэрэг их дээд сургуулиуд оролцлоо. ШУТИС-ийн ахлах багш        

М.Бат-Очирын удирдсан БУХС-ийн оюутан Э.Пүрэвсүрэн, П.Алтанчимэг нарын тавьсан “Оюутны цаг ашиглаланд спортын эзлэх байр суурь” илтгэл III байранд шалгарлаа.


4 сард Таэквондо, Ширээний теннис, Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Модон бөмбөг зэрэг спортын төрлүүдийн тэмцээн үргэлжлэн явагдана.

Affiliated schools