link

БНХАУ-ын Бээжингийн Технологийн Их сургуулийн Магистрантурын хөтөлбөрт бүртгэнэ
2016-04-04 18:10

2016-2017 оны хичээлийн жилд БНХАУ-ын Бээжингийн Технологийн Их сургуулийн магистрантурын  англи хэлдээр явагдах 2 жилийн хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдан, дараахь 2 салбараар судалгаа хийх хүсэлтэй оюутан судлаачид  2016-оны 4-р сарын 4-ний 12:00 цагаас өмнө Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Албаны 218-тоотод ирж бүргүүлнэ үү.

        Бээжингийн Технологийн Их сургууль нь суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх бөгөөд  суралцагч нь байр, амжиргааны болон бусад холбогдох зардлыг өөрөө хариуцна.

Суралцах салбар, чиглэл

  1. Мэдээллийн технологи ( судалгааны чиглэлүүд )
  •  Computer Science and Technology
  •  Information and Telecommunication Engineering
  •  Software Engineering
  •  Control Science and Engineering
  •  Electronic Science and Technology
  •  Instrument Science and Technology
  •  Optical Engineering
  •  Biomedical Engineering
  1. Хятадын эдийн засаг, нийгэм судлал ( судалгааны чиглэлүүд )
  •  Chinese Economics
  •  Chinese Business
  •  Chinese Society
  •  Chinese Culture
  •  Comparison of Chinese and Foreign Languages and Cultures

Тавигдах шаардлага

  1. Дээрхи 2 салбарын аль нэгээр их дээд сургууль төгсөн, мэргэжлээрээ ажиллаж сурч байгаа , судлаачбайх
  2. Мэргэжлээрээ бакалавр зэрэгтэй байх
  3. Насны хязгаар: 18 –аас дээш 40-өөс доош насны
  4. Англи хэлний өндөр мэдлэг ( англи хэл дээр шууд сургалтанд хамрагдах чадвартай байх)

Бүрдүүлэх бичиг баримт

  • Шалгаруулалтанд оролцуулах тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт бүхий албан бичиг
  • CV /англи хэл дээр/
  • Бакалаврын дипломны англи хуулбар
  • Судалгааны ажлын сэдэв, төлөвлөгөө / Resarch proposal /
  • Англи хэлний мэдлэгийн түвшнийг илтгэх бичиг баримт

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Алба

Affiliated schools