link

“Оюутан залуучуудын нийгмийн оролцоо, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2016-03-25 03:46

ШУТИС-ийн ОХҮА-наас “Оюутан залуучуудын нийгмийн оролцоо, хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 03 сарын 22 ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ШУТИС-ийн оюутны холбоо, оюутны зөвлөл, ангийн дарга , оюутны сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн төлөөлөл болсон 50 гаруй оюутан оролцлоо.

Хэлэлцүүлэгт ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа оюутны үйлчилгээ,  түүний оролцооны талаар ерөнхий мэдээлэл өглөө. 2015 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг авсан БАС-ийн оюутан  Б.Тайван өөрийн амжилт, суралцахын хажуугаар хэрхэн нийгмийн оролцоогоор хөгжих боломжийн талаар сонирхолтой илтгэл тавьсан.  ХШУС-ийн ахлах багш А.Эрдэнэсувд оюутны сайн дурын клубийн зөвлөх багшаар ажилласан талаар товч мэдээлэл хийлээ.

  Хэлэлцүүлэгт ирсэн оюутнуудыг 6 багт хуваан дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • ШУТИС-ийн оюутнуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай эсэх:
  • Оюутнуудыг хөгжүүлэх үйл ажиллагаа:
    • ямар чиглэл
    • ямар хэлбэрээр зохион байгуулах нь үр дүнтэй бэ?
  • Оюутны нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа түүний ач холбогдол

Хэлэлцүүлгийг БуХС-ийн хүмүүнлэгийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Ц.Батцэрэн удирдан явууллаа. 

Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн цаашид ажил болгохоор төлөвлөж байна.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools