link
“M-JEED 1000 ENGINEERS” төслийн хүрээнд Монгол Японы хамтарсан судалгаа хөгжүүлэх зорилгоор ШУТИС болон МУИС-д 20 төслийн батлан хэрэгжүүлж эхлээд байна. ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн 1-р хэсэг “Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл”-ийн хүрээнд батлагдсан “Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт хамтарсан судалгааны ажлаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ, МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа, ХШУС-ийн ХИС-ын дэд профессор М.Наранцэцэг, багш Ю.Ганчимэг Физикийн тэнхмийн багш Г.Цэрмаа, МехТС-ийн Техникийн механикийн багш Д.Болдбаатар, ҮТС-ийн Ой модны инженерийн салбарын багш Ж.Аюурсэд нар нь Япон улсын Нийгата Технологийн дээд сургууль, Нийгата их сургууль, Цукубагийн Материал Судлалын Үндэсний Хүрээлэн, Акита Их Сургууль, Үцүномия их сургууль, Сайтама их сургууль болон No-aa ХХК-д 12 хоногийн хугацаанд ажиллаад ирлээ. Ажлын зорилго нь “M-JEED 1000 ENGINEERS” төслийн хамрах хүрээ, зорилго, хүрэх үр дүнг танилцуулах, судалгааны хамтарсан баг бүрдүүлэх, хамтарсан судлаачдын гэрээ хийх, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах байсан.
Тус судалгааны сэдвийн дор үндсэн 8 чиглэлтэйгээр судалгаа явуулах болсон бөгөөд энэ айлчлалын хүрээнд 7 чиглэлд хамтарсан багаа бүрдүүлж 1 сэдвийн хүрээнд санамж бичигт гарын үсэг зурж бусад сэдвүүдийн хувьд ажиллах хугацаа хангалтгүй байсан учир 3 сард багтаж санамж бичигт гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө гаргахаар хэлэлцээд ирсэн. Харин 1 дэд сэдвийн хүрээнд одоогоор ярилцаж байгаа болно. Үүнд:
Бидний ажилд гүнээ тусалсан Монголын өргөмжлөлт консул Teruya NAKAYAMA, Зүүнхойд азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Энхбаяр, Нийгата их сургуулийн профессор prof. Nozomu Tsuboi, Нийгата технологийн дээд сургуулийн Гадаад харилцааны проектор prof. Hanzawa, AsiaSEED зөвлөх компаний төлөөлөгч, Инженер технологийн дээд боловсрол төслийн зөвлөх Takatoshi TAKEMOTO нарт баярласанаа илэрхийлж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea