link
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд оюутан залуусыг идэвхжүүлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сараас 06 дугаар сарыг дуустал хугацаанд 7 хоног бүр “Пүрэв гарагийн зочин байгууллага” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн зочин байгууллагаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн “Төв номын сан” ажиллаж оюутан залууст өөрийн номын сангийн үйл ажиллагааг танилцуулан, шинэ номын болон залуу хүний заавал унших ном, сурах бичгээр номын үзэсгэлэн гаргаж багш, оюутанд номын сангийн уншигчийн картыг 50%-ийн хөнгөлөлттэй нээж үйлчиллээ.
Мөн үеэр гадаад, болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар Төв номын сангийн ахлах номын санч Г.Нямцэнд лекц уншиж, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн үйл ажиллагааг танилцуулсан нь оюутнуудын сонирхлыг ихээр татаж байлаа.
Түүнчлэн оюутан залуусын дунд хөгжөөнт “АХА” тэмцээн зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн 3 оюутанг эрхийн бичиг, номоор шагнаж, амжилттай оролцсон 10 оюутанд Төв номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
Бидний урилгыг хүлээн авч “Пүрэв гарагийн зочин байгууллага”-аар оролцсон Дархан-Уул аймгийн “Төв номын сан”-гийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа
Номын сан, Оюутны зөвлөл
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea