link
2010 оны 10-р сарын 16-17-нд Япон улсын Кочи хотод Олон улсын програмчлалын NAPROCK PROCON 2010 тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол, Япон, Хятад, Вьетнам, Малайз, Филиппин зэрэг улсын 70 гаруй баг оролцсон байна.
Уг тэмцээн нь олон улсын статустай болсоор хоёр дахь удаагаа явагдаж байгаа ба чөлөөт сэдэв, урьдчилан зааж өгсөн сэдвээр програм хангамжийн бүтээл хийх болон хиймэл оюуны програмуудын аврага шалгаруулах гэсэн гурван төрлөөр явагддаг юм.

Манай ШУТИС-ийн КтМС-ээс Програмчлалын Технологийн профессорын багийн ахлах багш А.Хүдэр ахлагчтай Д.Чинзориг, Т.Марал-Эрдэнэ гэсэн оюутнуудаас бүрдсэн баг урьдчилан өгөгдсөн сэдвийн дагуу TravelJournal гэсэн системийг хийж оролцсон ба энэ төрөлдөө тусгай шагнал буюу гуравдугаар байрыг эзэллээ.

Уг систем нь Android үйлдлийн систем дээр ажиллах ба GPS ашиглан жуулчны аялаж буй газруудыг Google map дээр тэмдэглэн үлдээж, Facebook, Twitter-тэй холбогдон ажилладаг програм хангамж юм.
Дашрамд дурьдахад өмнөх PROCON 2005 тэмцээнд КТМС-ийн оюутнууд урилгаар оролцож албан бусаар түрүүлж, тусгай шагнал хүртэж байсан юм.
А. Хүдэр
2010-10-21
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION