link
Азийн хөгжлийн банкны (ADB)–ийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох судалгаа” төслийн дор “БК21-ШУТИС: Оношилгооны техник, технологи, түүний хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 3-р сарын 17-нд ШУТИС-ийн 1-р байрны 203 тоот өрөөнд зохион байгуулна. Эрдэм шинжилгээний өгүүллийг 2016 оны 3 дугаар сарын 7 хүртэл дотор ariunbolor976@gmail.com цахим хаягаар, дэлгэрэнгүй мэдээллийг 99015671, 91110666 утсаар холбогдон авна уу. Тус эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.