link

Springer хэвлэлийн газрын ном, сэтгүүлд бүтээлээ хэвлүүллээ
2016-02-24 20:00

ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Цэдэнбаяр нь хамтарсан бүтээлээ “Operator Semigroups Meet Complex Analysis, Harmonic Analysis and Mathematical Physics” ном болон “Mathematica Slovaca” сэтгүүлд бүтээлээ хэвлүүлээ. Springer хэвлэлийн газраас хэвлэгдэн гардаг тус ном нь математикийн чиглэлээр сүүлийн үеийн дорвитой шинэлэг үр дүнгүүдийг нэгтгэн гаргадаг ба дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг юм. Уг номонд “An Analytic Family of Contractions Generated by the Volterra Operator”, мөн тус хэвлэлийн газрын "Mathematica Slovaca" олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд "Some norm one functions of the Volterra operator" өгүүлэлийг тус тус хэвлүүлэв.

Хэвлэгдсэн бүтээлтэй дараах холбоосоор танилцаж болно.

“An Analytic Family of Contractions Generated by the Volterra Operator”

"Some norm one functions of the Volterra operator"

Affiliated schools