link
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд ҮТС-ийн нийт 80 багшийг хамруулсан “CDIO сургалтын арга зүйн I, II түвшин”-ий сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан багш нар “Дэлхий нийтийн инженерийн боловсролын шинэчлэлийн чиг хандлага болох ажил олгогчдын эрэлтэд нийцсэн цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулах CDIO-ийн арга зүй”-тэй танилцаж, Сингапурын Политехникийн сургуулийн багш нарын заах арга зүйн туршлагыг судлан, өөрсдийн боловсруулсан хөтөлбөрүүд дээр анализ хийв. Сургалтын явцад МехТС-ийн сургуулийн багш Р.Найдандорж, ХШУС-ийн багш Б.Одонтуяа нар ирж туршлагаа хуваалцав. Сургалтад оролцсон болон сургалтыг зохион байгуулсан нийт багш нартаа талархал илэрхийлэн, та бүхнийг сурсан мэдсэн зүйлээ сургалтад хэрэглэж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахыг хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea