link
Эрчим Хүчний Сургуулийн доктор, магистр, бакалавр оюутнуудын
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ, ХЭМНЭЛТ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний
бага хурлын удирдамж
Нэг. Зорилго:
Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулан сурталчлах, оюутан залуусаа дэмжин оролцуулах, бие даасан бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, оюутнуудын байгальд ээлтэй шинэлэг санааг дэмжихэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
Эрчим Хүчний Сургуулийн доктор, магистр, бакалаврын сургалтанд хамрагдаж буй нийт оюутнууд болон эрчим хүчний мэргэжлээр бусад адил төстэй их дээд сургуульд суралцаж буй оюутнууд оролцох боломжтой.
Гурав. Зохион байгуулагч:
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Эрчим Хүчний Сургууль
Дөрөв. Хугацаа:
2016 оны 03 сарын 18-аас 03-р сарын 20-ны хооронд явагдана.