link
Сүхбаатар дүүргийн олимпиадад үзүүлсэн амжилтууд
Математикийн олимпиад:
СБДүүргийн Математикийн олимпиадад манай сургуулийн 12б ангийн сурагч Н.Зөв-үйлст, Н.Дэлгэрсүрэн, Б.Болорчулуун нар Нийслэлийн олимпиадад орох эрхээ авлаа. Мөн Математикийн багш М.Батбилэг багш нарын олимпиадад 1-р байранд орж тус тус амжилт үзүүллээ.
Дүүргийн техник технологийн олимпиад:
Дүрслэх урлагийн төрөлд:
1.12ж анги Минжин-Алтан медаль
2.12ж анги Чулуудай-Мөнгөн медаль
3.12ж анги Өлзийжаргал-Хүрэл медаль
4.12ж анги Цэнгүүн-IV
5.11г анги Мандухай-Хүрэл медаль
байранд тус тус орж нийслэлд өрсөлдөх эрхээ өнөөдөр гардан авлаа.
Харин эмэгтэй технологоор
1.Бямбанаран-Хүрэл медаль авч орж нийслэлд өрсөлдөх эрхээ өнөөдөр гардан авлаа.
Ийнхүү баг хамт олноороо идэвхтэй оролцсон гэж ШУТАСургууль маань Дүүргийн техник технологийн олимпиадын Багийн оноогоор III-р байранд орж өргөмжлөл авлаа.
Биологийн олимпиад:
СБД-н биологийн олимпиадад 12-р ангийн 2 сурагч бэлтгэж оролцсоноос 12е ангийн сурагч С.Дөлгөөн 3, 12б ангийн сурагч И.Нинжбадгар 16-д орсон байна. одоо гүйцэтгэлийн хувиараа нийслэлд жагсаж байж эцсийн дүн мэдээ гарна. амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.
Нийгмийн ухааны олимпиад:
12ё ангийн сурагч Э.Эрдэнэсувд Нийгмийн ухааны дүүргийн олимпиадад 4-р байранд амжилттай оролцож нийслэлд орох эрхээ авлаа.
Физикийн олимпиад:
Дүүргийн физикийн олимпиадад 11а ангийн сурагч Н.Ану, 11в ангийн сурагч Л.Цэдэнсодном, 12б ангийн сурагч Н.Зөв-үйлст, Н.Дэлгэрсүрэн, Б.Болорчулуун нар амжилттай оролцож Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.
Англи хэлний олимпиад:
СБДүүргийн англи хэлний олимпиадад 12а ангийн сурагч Эрдэнэбаяр 4-р байранд орж нийслэлд орох эрхээ авлаа.
Орос хэлний олимпиад:
СБДүүргийн орос хэлний олимпиадад 12г ангийн сурагч З.Биндэрьяа 1-р байр, 12г ангийн сурагч Б.Буянбилэг, 12ё ангийн сурагч Н.Төгөлдөр, Н.Маквала нар нийслэлд орох эрхээ авлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea