link

Манай оюутнууд сургуулиа амжилттай сурталчилж байна
2016-01-26 23:16

Хоёр долоо хоногийн өмнө ШУТИС болон Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд манай БуХС-ын 15 оюутан, хоёр багшийн хамт БНСУ-ыг зорьсон тухай мэдээлсэн. Манай оюутнууд өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотын Сонгдо эмнэлгийн нийгмийн халамжийн гурван төвд нийгмийн халамж, үйлчилгээний боловсрол эзэмших, сайн дурын арга хэмжээнд оролцох дадлагын  хөтөлбөрөө амжилттай дуусгасан байна.  Сөүл хот дахь дадлагын хөтөлбөрийн явцад манай оюутнууд сургуулиа сурталчлах, Монголын соёлыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулжээ. Манай багш, оюутантай уулзсан Солонгосын албаны хүмүүс, профессор багш нар, жирийн иргэд манай оюутнуудын мэргэжлийн дадлага, сайн дурын арга хэмжээний ачаар ШУТИС-ийг Монголын шилдэг их сургууль болохыг мэддэг боллоо гэдгээ онцолжээ. Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн манай оюутнууд Чусон их сургуулийн эмнэлэгт эрүүл мэндийн халамж, үйлчилгээний боловсролын хөтөлбөрт оролцож эхэлсэн талаар Солонгосын олон нийтийн хэрэгслээр мэдээлэлж эхэлсэн нь манай сургуулийн олон улсын нэр хүндэд нөлөөлөх сайхан үйл явдал болжээ.

Мөн энэ долоо хоногт манай оюутнууд Гвангжү хотын нийгмийн халамж үйлчилгээ, олон нийттэй харилцах төвүүдийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийх,  Чусон их сургуулийн Оюутныг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцах, олон улсын сайн дурын арга хэмжээний талаарх лекц, семинарт сууна гэж манай дадлага удирдсан багш Доктор Б.Болормаа, ахлах багш С.Ариунцэцэг нар Гвангжү хотоос мэдээлсэн.

이달 초 몽골과학기술대학교에서 의료종사자 교육 요청으로 의료종사자 15명과 지도 교수 2명이 이달 25일부터 일주일 동안 조선대병원에서 의료 시설 견학 및 봉사활동을 진행한다. 이번 교육에 참여한 의료종사자들은 재활의학과 치료실, 영양팀, 사회사업실 등 자신의 전공 분야별 담당 부서에 배치되어 다양한 체험활동을 경험하게 된다.

ШУТИС-ийн Захиргаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Бизнес удирдлагын хүмүүнлэгийн ухааны сургууль, Нийгмийн ухааны тэнхим

Affiliated schools