link

“Boosting Mongolia 2016” амжилттай зохион байгуулагдлаа
2016-01-21 18:48

Өрсөлдөх чадвар, брэндийн үнэлгээгээр тэргүүлэгчид зах зээлд тэсрэлт үүсгэх, шинэ санаатай гарааны бизнесүүдийг худалдан авах, хамтран ажиллах замаар компаниа байнга өсгөн сайжруулж байна.
Энэ явц нь бүтээлч сэтгэлгээтэй, бойжиж буй гарааны компаниудад ч ашиг тустай байсаар байна.
Энэхүү холболтыг эхлүүлэх зорилготойгоор BOOSTING MONGOLIA 2016 арга хэмжээ 1 сарын 14-15-ний өдрүүдэд МҮХАҮТ –д амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 150 гаруй оролцогчдоос бүрдсэн өнөөдрийн үйл ажиллагааны онцлох хөтөлбөр Нидерланд улсын туршлагатай энтрепренер, (10 гаруй гарааны бизнесийг эхлүүлж байсан) мэргэжилтэн, ментор Fred De Boer -н гайхалтай илтгэлүүд байлаа.

Мөн нийт оролцогчдод 2:30 минутын "DESIGN THINKING" Загварчлах Сэтгэлгээ сургалтыг амжилттай зохион байгууллаа.

20 гарааны бизнес уг арга хэмжээнд үзэсгэлэн гаргаж 2 өдрийн турш хүрэлцэн ирсэн зочдод бараа бүтээгдэхүүн , үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд 250 оролцогч , 10 илтгэгч , 10 зохион байгуулагчдын бүрэлдэхүүнтэй хөтөлбөрийн дагуу олон сонирхолтой , хүртээмжтэй сургалт/workshop , илтгэлүүд явагдсан юм.  ШУТИС-ийн гарааны компаниудаас ШУТИС-УС, Монгол TEOFL, судалгаа хөгжүүлэлтээр Аргалж түлш зэрэг олон багууд оролцож шинэ арга барил суралцаж, бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ ажил хэргийн холбоогоо бэхжүүлж чадлаа.
Fred De Boer хоёр өдрийн турш корпорац , гарааны бизнесүүдэд зориулсан илтгэлүүд явуулж өөрийн туршлага мэдлэгээ залуу энтрепренер залууст харамгүй хуваалцлаа.
Арга хэмжээг дэмжин ажилласан МХАҮТ , Стартап Монгол ТББ , Болд , For You-A , Дэлхийн Банкны хамт олонд  ШУТИС-ийн эрдмийн хамт олныг төлөөлж гүн талархал илэрхийлж байна.

ШУТИС OIL, ЭША ба ТДИ төв

Affiliated schools