link

Хамтарсан хээрийн судалгааны ажилд оюутан оролцуулах тухай
2016-01-08 17:09

Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахьсан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгааг ШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулж байна.

Оюутны хээрийн судалгааг 2016 оны 03-р сард дөрөвдэх жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцуулахыг хүссэн оюутны саналаа ирүүлнэ үү.

ШУТИС-аас 4 оюутан багшийн тодорхойлолт болон оюутны англи хэлний түвшинд тулгуурлан сонгон шалгаруулж оролцуулна.  

Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднээс:

-       цасны дээжлэлт хийх

-       дээжиндээ химийн шинжилгээ хийх

-       шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах

-       байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц сонсох

-       хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ

Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

-       Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх

-       Мэргэжил хамаарахгүй, аль ч мэргэжлээр суралцаж буй оюутан хүсэлтээ гаргах боломжтой

Судалгаанд оролцуулах хүсэлтэй оюутны CV (англи хэл дээр) болон

багшийн тодорхойлолтын хамт цахим шуудангаар ирүүлнэ үү.

Судалгаа хийгдэх хугацаа:                  2016 оны 02 сарын 28-ны өдрөөс 8 өдөр

Хүсэлт хүлээн авах хугацаа:               2016 оны 01 сарын 21 өдрийг дуустал

Жич: Судалгаанд 02 сарын 28-ны өдрөөс 8 өдрийн хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул оюутны хичээл, ажлын цагийн боломжийг анхаарч үзнэ үү. Оюутан хичээл зохицуулалтаа өөрөө хийнэ.

Холбоо барих хаяг:  О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)

Геологи, гидрогеологийн тэнхим, ГУУС

 

Affiliated schools