link
Манай улсын ирэх долдугаар сард болох АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудалд хэрэгцээтэй байгаа 11 мэргэжлийн 800 ажлын байранд ажилгүй иргэд хамрагдах ба 133 тогооч, 305 зөөгч, бармен авахаас гадна талх нарийн боовчин 55, өрөөний үйлчлэгч 132, угаалгын ажилтан 105, зочин угтагч 274, зочин хүлээн авагч 291, гадна талбайн үйлчлэгч 34, ачаа зөөгч 191-ийг авж байгаа юм.
Ажиллах хүсэлтэй оюутан залуус яаралтай ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон.
АЖЛЫН ЦАГ:
Даваа-Баасан гаригт 8:30-17:30 цаг
Цайны цаг 12:30-13:30 цаг
Холбогдох утас: 70138004, 70138002
ШУТИС-Оюутны хөгжил, үйлчилгээний алба