link

Инновацийн шилдэг төсөл шалгаруулах уралдаан зохион байгуулах тухай
2016-01-05 19:50

МУ-ын Хууль сахиулахын их сургуулиас хууль сахиулах салбарт нэвтрүүлж болохуйц дэвшилтэт техник, технологи, мэдлэгийг баялаг болгох, сургалт, эрдэм шинжилгээний ажилд инноваци нэвтрүүлэх, байгууллага хамт олны шинэ мэдлэгийг нээн илрүүлэх, шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, профессор багш, оюутан

Шалгаруулах номинациуд:

  • Хууль сахиулах салбарын үйл ажиллагаанд шаардлагатай “Шинэ техник, технологийн талаархи инновацийн судалгаа, туршилтын төсөл”
  • Хууль сахиулах салбарын үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, технологийг боловсронгуй болгоход чиглэсэн “Сайжруулсан инновацийн судалгаа, туршилтын төсөл”
  • ХСИС-ийн харьяа болон салбар сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны онол арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн хууль сахиулах салбарын онолын суурь болон хавсрага судалгааны төсөл

Хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 16-наас 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл

Удирдамж, анкет, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools