link

ШУТИС-ийн 2015/2016 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэлт авна
2016-01-04 21:47

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурын  сургалтад элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2016 оны 01 дүгээр сарын 18-29-ний өдрүүдэд  бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бүртгэлийн хураамж 5000₮ (Голомт банк 1102928189 дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
01 сарын 30           10:00    Гадаад хэл
02 сарын 01           11:00    Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
Манай хаяг:   ШУТИС-ийн T байрны 306 тоот өрөө
Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/

Affiliated schools