link
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт бүс нутгийн онол, практикийн бага хурлыг 2010 оны 10-р сарын 8-ны өдөр Дархан хотод зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Германы Техник Хамтын ажиллагааны Нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран оролцов. Онол, практикийн бага хурлаар төр ба хувийн хэвшлийн хоорондын өнөөгийн харилцааг боловсронгуй болгох, энэ чиглэлээр зохистой институциональ орчинг орон нутагт бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уг хурлаар төрийн албаны түвшинд болон аймаг орон нутгийн түвшинд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох талаар олон үнэтэй саналууд гарч, хамтран хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцүүлснээрээ ач холбогдолтой болов.
ЗХШҮГ
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project