link

БАТС гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдэд элсэлт авах тухай
2015-12-22 23:33

Гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөрүүд

  1. Тайваний үндэсний нэгдсэн их сургууль (NUU)-тай хамтарсан, хос диплом олгох МВА хөтөлбөр
  2. Японы Олон улсын их сургууль (IUJ)-тай хамтарсан, хос диплом олгох MBA болон Е-MBA хөтөлбөр
  1. ШУТИС-ийн Бизнесийн Ахисан түвшний сургуулийн (БАТС) танилцуулга

Тус сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэргэдэх Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын Eduniversal холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль”- ийн нэгээр 2008 оноос хойш жил бүр тасралтгүй шалгарсан

2008

Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-с Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр шалгарч, батламж авсан.

2012

Үр дүнгийн менежментийг (RBM) туршин нэвтрүүлсэн.

2013

- Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар Бизнесийн удирдлагын бакалаврын 6, магистрын 7 хөтөлбөр магадлагдаж, гэрчилгээ авсан.

-   Eduniversal- с Маркетингийн менежментийн магистрын хөтөлбөр Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс 10-т, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөр 11-т, Санхүүгийн менежментийн магистрын хөтөлбөр 19-т шалгарсан.

2014

- Монголд анх удаа Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.

-  Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлдог “International Quality Crown” алтан титмээр шагнагдсан.

2015

- ШУТИС – ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтцийн өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж, инновацийг хөгжүүлэх замаар судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт өргөнөөр нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

-   ШУТИС – ийн Бизнесийн Ахисан түвшний сургууль байгуулагдсан.

  1. Тайваний үндэсний нэгдсэн их сургууль (NUU)-тай хамтарсан бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн танилцуулга

Энэхүү хөтөлбөр нь дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар нийт 38 оюутан амжилттай суралцан төгссөн, 6 оюутан NUU-д суралцаж байгаа.

Тайваний үндэсний нэгдсэн их сургуулийн (NUU) танилцуулга

2003

Их сургуулийн статустай болсон.

2005

Тайваний боловсролын яамаар магадлан итгэмжлэгдсэн

2006-2010

Тайваний боловсролын яамнаас “teaching excellence” шагналыг авсан.

2009

Бизнесийн удирдлагын танхим нь гуравдахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Хүчинтэй хугацаа 2010-2015.

2007 оноос хойш

Сургалт Судалгаа Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны чиглэлээр Тайваний TOP-10 сургуулийн нэгээр шалгарсан.

2009 оноос хойш

Essential Science Indicators (ESI) дээр үндэслэн тогтоодог чансаа буюу эрдэм шинжилгээний ажлын амжилтаараа шалгарсан

2015

Тайваний сургуулиудын дунд NUU-ийн зэрэглэл 59-р байр

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээрээ Тайваний Top-10 сургуулийн нэгээр шалгарсан.

Элсэгч ба төгсөгчдийн тоо

Хичээлийн жил

Суралцагч

Төгсөгч

2011-2012

18

14

2012-2013

23

18

2013-2014

13

6

2014-2015

10

-

Нийт

64

38

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал

 

Хувиар

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь

68.8%

Гадаадад үргэлжлүүлэн сурч, ажиллаж байгаа

12.5%

Жирэмсэн болон гэртээ хүүхдээ харж байгаа

15.6%

Ажил хайж байгаа

3.1%

  1. Японы Олон улсын их сургууль (IUJ)-тай хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

Японы Олон улсын их сургуулийн (IUJ) танилцуулга

Японы олон улсын их сургууль нь зөвхөн ахисан түвшний сургалт явуулдгаараа онцлогтой. Дэлхийн 40 гаруй улс орны оюутнууд суралцдаг олон соёлын орчинг бүрдүүлж чадсан сургууль юм.

Олон Улсын Менежментийн Сургууль (GSIM) нь Бизнесийн Удирдлагын Магистр (MBA) болон Электрон Бизнесийн Удирдлага (MEB) гэсэн хоёр чиглэлээр, Олон Улсын Харилцааны Сургууль (GSIR) нь Олон Улсын Харилцаа (IRP), Олон Улсын Хөгжил (IDP), Олон нийтийн менежмент (PM), Бодлогын шинжилгээний хөтөлбөр (PMPP) болон Олон Улсын Энх Тайван Судлалын (IPSP) чиглэлээр тус тус сургалт явуулдаг.

Олон Улсын Менежментийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр нь Economist сэтгүүлийн “Дэлхийн 100 шилдэг MBA” хөтөлбөрийн нэгээр 10 жил дараалан шалгарсан. Япон улсаас энэхүү жагсаалтанд багтсан цорын ганц хөтөлбөр юм.

IUJ-тай хамтарсан MBA хөтөлбөрөөр 1 оюутан төгссөн. 1 оюутан IUJ-д сурч байгаа.

1988

Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрийг Англи хэл дээр санал болгодог хамгийн анхны Америк хэв маягийн бизнесийн сургууль болон байгуулагдсан.

2001

Электрон Бизнесийн Удирдлагын 1 жилийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

2014

Японы олон улсын их сургууль нь Япон улсын TOP 37 олон улсын сургуулийн нэгээр шалгарсан.

2015

Олон Улсын Харилцааны Сургууль докторын хөтөлбөр санал болгож эхэлсэн.

Сургалтын хөтөлбөр ба сургалтын төлбөр

 

IUJ-тай хамтарсан хөтөлбөр

NUU-тай хамтарсан хөтөлбөр

ШУТИС-д үзэх кредит + NUU-д үзэх кредит

 

24+18

ШУТИС-д үзэх кредит + IUJ-д

үзэх кредит

20+28

 

ШУТИС-д сурах төлбөр 

2000$

2000$

NUU-д сурах төлбөр 

 

5500$

IUJ-д сурах төлбөр 

18000$

 

Хамтрагч сургуулийн вэбсайт

http://www.iuj.ac.jp/

http://www..nuu.edu.tw/

Элсэлтийн зохион байгуулалт

Элсэгчдийг бүртгэх хугацаа: 2015 оны 1 сарын 04-өөс 1 сарын 22.

Бүртгэх газар: Бизнесийн Ахисан түвшний сургууль, ШУТИС-ийн 5-р байр, сургалтын албаны ажилтан Т.Батдолгор: 96393838

Бүрдүүлэх материал:

• Их, дээд сургууль төгссөн диплом,

• Дүнгийн хавсралт,

• Иргэний үнэмлэх тус бүрийн хуулбар

• Гадаад хэлний мэдлэгийн түвшинг илэрхийлэх баримт бичиг

  • 3х4 хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг

ШУТИС–ийн Бизнесийн Ахисан түвшний сургуулийг сонгон суралцах гэж буй Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох оюунлаг залуус та бүхний өмнө манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд чадварлаг мэргэжилтэн, судлаач болж Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болоход тань бид туслах болно. Эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай!

Хамтарсан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

А.Уранчимэг: 70160688, 99131455 uran@must.edu.mn

Г.Цолмон: 96602600, tsolmon07@must.edu.mn

www.must.edu.mn, http://www.bizgrad.edu.mn/

Affiliated schools