link

Механик, тээврийн сургууль “Сканинг электрон микроскоп”-той боллоо
2015-12-17 20:00

ШУТИС болон Чанвоны үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Механик, тээврийн сургуульд “Сканинг электрон микроскоп”-ыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 2015 оны 12-р сарын 11-нд болж өнгөрлөө. Ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн проректор Ч.Баасандаш, ХШУС, МехТС-ийн удирдлага, профессор, багш, оюутнууд оролцов.

Энэ багаж ашиглалтанд орсоноор метал болон метал биш бүх хатуу материалын бүтцийг 30-300000 дахин өсгөн, 3.5 nm нарийвчлалтайгаар харахаас гадна х-ray спектрометрээр химийн найрлага, шинж чанарыг тодорхойлох боломжтой болох юм.

Цаашид бусад салбарын мэргэжлийн байгууллага, лабораторуудтой судалгаа, шинжилгээний ажилд хамтарч нээлттэй хэлбэрээр ашиглахын зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх, мэдээллийн сүлжээнд нэгдэж харилцан мэдээлэл, туршлага  солилцох арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Механик, тээврийн сургууль

Машин үйлдвэрлэлийн салбар

Affiliated schools