link
Төгсөгчдөөс нь нийт 81 нобелийн шагналтан төрсөн, дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын 11 дүгээрт орж буй улстай тэнцэх Массачусетсийн технологийн институттай боловсрол, судалгаа, инновацийн хөгжлийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, гэрээ байгуулах ажлын айлчлал хийсэн БСШУЯ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат багтан 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д амжилттай ажиллаад ирлээ.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар 11 дүгээр сарын 18-ны өдөр Бостон хотноо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институттэй ШУТИС, МУИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюутан, профессор багш, судлаачид хамтран ажиллах юм. ШУТИС-ийн хувьд тус төслийн хүрээнд хэрэгжүүлэх 4 үндсэн үйл ажиллагааны сургалт, инновацын 3 хөтөлбөрийг тэргүүлэх оролцоотойгоор удирдан зохион байгуулах, судалгаа, инновацийн 1 семинарыг МУИС-тай хамтран зохион байгуулах чиг үүрэг хүлээж байна.
Энэхүү эхний төслийг ШУТИС-д хэрэгжүүлэх төслийн баг байгуулагдан ажиллаж байгаа ба Ректор Б.Очирбат төслийн удирдагчаар ажиллах юм. Төслийн хүрээнд сургалт, сурах аргын семинар, дэлхийн хэмжээний гарааны лабораториуд, Монгол Улсын хот төлөвлөлтийн асуудлаар сургалт, МТИ-ын зочин хөтөлбөр гэсэн үндсэн 4 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үндсэн 4 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын тодорхой хувийг буюу 622,000,000 сая төгрөгийг БСШУЯ, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс санхүүжүүлэх ба үлдсэн санхүүжилт болох 710,000,000 төгрөгийг ШУТИС, МУИС, болон монголын бусад боловсролын байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан санхүүжүүлэх юм. Монгол Улсын Засгийн газар, МТИ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан 18-ны өдөр Монголын талын болон Массачусетсийн технологийн институтийн ажлын хэсгийн гишүүд цаашид хийх ажлын чиглэл, нарийн төлөвлөлтийн талаар санал, харилцан мэдээлэл солилцож, мөн тус институтэд багшилж, суралцаж байгаа Монгол профессор, оюутан нартай уулзалт хийжээ.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea