link

Олон улсын чацарганы холбооны VII хуралд оролцов
2015-12-11 01:36

БНЭУ-ын Шинэ Дели хотод 2015.11.24-2015.11.26 нд зохион байгуулагдсан Олон улсын чацарганы холбооны VII хуралд Механик тээврийн сургуулийн техникийн механикийн тэнхимийн эрхлэгч Г.Чимэд-Очир, зөвлөх профессор академич Ч.Авдай нар оролцов. Энэ удаагийн ISA-2015 хурал чацаргана-технологийн хөгжил, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах сэдвийн доор зохион байгуулагдаж 18 орны 140 гаруй эрдэмтэд судлаачид, тариалагч, үйлдвэрлэгчид, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Эрдэм шинжилгээний хурал 3 өдөр үргэлжилж нэгдсэн болон салбар хуралдаанд нийт 56 илтгэл хэлэлцүүллээ.

Манай орны 12 төлөөлөгч оролцсноос 1 аман илтгэл, 3 постер илтгэл тавилаа.

Олон улсын чацарганы холбооны удирдах зөвлөлийн хуралд Академич Ч.Авдай, профессор Г.Чимэд-Очир болон монголын зарим эрдэмтдийг урьж оролцуулан 2017 онд болох VIII хурлыг зохион байгуулах талаар мэдээлэл сонсож хэлэлцсэний дараа 2017 оны VIII хурлыг Монгол улсад зохион байгуулах шийдвэр гаргаж эрдэм шинжилгээний  хурлын төгсгөлд нийт төлөөлөгчдөд мэдэгдэж танилцуулав.

 

Affiliated schools