link
ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвөөс санаачлан зохионбайгуулж байгаа "Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний энэхүү бага хурал нь академич Д.Дашжамц багшийн санаачлагаар анх 2007 онд монгол оронд тулгамдсан Хөрсний механик, буурь суурь, инженер геологийн асуудлаар зохион байгуулагдсанаас хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдав. Эрдэм шинжилгээний бага хурал нь хөрсний механикийн онол практикийн асуудлууд, ул хөрсний геологи, геотехникийн шинж чанарын судалгаа болон барилга байгууламжийн тогтворын тооцооны үр дүнгээр эрдэмтэн мэргэжилтнүүд санал солилцох таатай нөхцөл бүрдүүлдэгээрээ онцлог юм. Тийм ч учраас энэ бага хурлыг манай салбарын судлаачид, мэргэжилтнүүд хүсэн хүлээдэг болжээ.

Энэ удаагийн хурал ч өөрийн онцлогтой , өнөөгийн монгол оронд тулгамдаж байгаа геотехникийн асуудлуудыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Энд олон жилийн цэвдэг хөрсөнд барилгын буурь, суурийн төлөллөх онцлог, том хэхдэст хөрс болон байран гарлын хөрсний геотехникийн шинж чанарын судалгаанаас эхлээд хөрсний бохирдолыг арилгах технологи, гүн зоолтын суурь турших аргууд болон манай оронд эрчимтэй хөгжиж байгаа уул, уурхайн геотехникийн асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог юм.
Мөн хурлын дараа болсон залуу инженерүүдэд зориулсан "Геотехникийн норм ба стандарт" сэдэвт семинар нь Барилга байгууламжийн буурь, суурийн нормын шинэчлэлийн асуудал болон хөрсний ангилалын болон лабораторын ба хээрийн судалгааны аргачилалын талаар болж байгаа нь монгол улсын хэмжээнд геотехникийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Бага хурал семинарт нийт 90 гаруй эрдэмтэн судлаачид инженерүүд оролцлоо.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project