link

Японы Мияазаки Мужийн Тэтгэлэгт судалгааны Хөтөлбөрт судлаачдыг бүртгэнэ
2015-12-03 17:35

2016-оны 6 сараас 2017 оны 3-р сар хүртэл Японы Мияаконожогийн үндэсний технологийн сургууль дээр дараахь 3 сэдвийн аль нэгээр судалгаа хийх сонирхолтой холбогдох мэргэжлийн багш, судлаачдыг ГХХА-ны албаны 218 тоотод 12-р сарын 4-н хүртэл бүртгэн, шалгаруулж шаардлага хангасан 1 хүний материалыг цааш Японы Мияазакийн мужийн шалгаруулалтад явуулна.

Судалгааны сэдэв:

  • Plastic working: Analysis of extrusion by using a model material
  • Diagnostics and modeling of discharge plasmas
  • Preparation of new compound solar cells ~Cu2SnS3, SnS solar cells~

Тавигдах шаардлага

  • насны хязгаар 18 - 40 нас
  • дээрхи сэдвээр Японд шууд судалгааны ажил хийх англи эсвэл япон хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • CV
  • бүрэлдэхүүн сургуулийн тодорхойлолт
  •  дипломны хуулбарууд дүнгийн жагсаалтын хамт

Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Алба

Affiliated schools