link
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 18 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лувсаннямын Гантөмөрт техник, технологийн салбараар ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөхөөр шийдвэрлэсэн байна. “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуулийн төв номын сангийн их танхимд болж өнгөрлөө.
Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат үг хэлж, Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны эрдмийн дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЗМГ-ын дарга Л.Пүрэв “Хүндэт доктор” цол хүртэж буй сайд Л.Гантөмөрийг ирсэн зочдод товч танилцуулав. Ёслолын ажиллагааны дэгийн дагуу ШУТИС-ийн Ректор Б.Очирбат БСШУ-ны сайд Л.Гантөмөрт “Хүндэт доктор” цолны өмсгөл, тэмдэг, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээдийг өргөн барилаа. Хүндэт докторт баяр хүргэж ШУТИС-ийн МХТС-ийн захирал Б.Сүхбат үг хэлсэн бол ШУТИС-ийн “Хүндэт доктор”, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ёслолын ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийлэв.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр нь Монгол улсын боловсролын чанарын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, шинжлэх ухаан, технологи, инженерийн дээд боловсролын салбарын хөгжил дэвшилд Монгол улсын түүхэнд үлдэх олон ажил үйлсийг манлайлан эхлүүлж, гүйцэтгэж байгаа удирдагч юм. Мөн “Төрөөс боловсролын талаар 2024 он хүртэл баримтлах бодлого”-ыг боловсруулан батлуулж, Монгол Улсын дээд боловсролоор олон улсын жишигт үнэлэгдэх инженер хүнийг төрүүлэн бэлтгэх зорилгоор “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийг санаачлан 1000 инженер бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШУТИС-ийн “Хүндэт доктор” БСШУ-ны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн Технологийн Институттай инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээг байгуулж, инженерийн дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд CDIO олон улсын стандартыг нэвтрүүлэх, Монгол улсад анх удаа бүтээгч-инженерийг бэлтгэх Япон улсаас гаралтай Коoсэн загварын Технологийн дээд сургуулийг байгуулсан олон чухал ажлыг дурдаж болно.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea