link

ШУТИС-ийн төгсөгч монголыг дэлхийд танилцуулж байна
2015-12-02 04:07

Эх дэлхийн мисс буюу Miss Earth тэмцээн нь байгаль орчныг хайрлан хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны миссийн тэмцээн юм.
Тус тэмцээнд түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Miss Earth сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлж манай ШУТИС-ийг маркетингийн менежмент мэргэжлээр төгсөгч А.Баярцэцэг авьяасын үзүүлбэрээр шилдэг 12-т шалгарч, 2  алт, 1 хүрэл медалийн амжилттай оролцож байна.

Манай улсын танилцуулга болох эко видео өнөөдрийн байдлаар хамгийн их хандалттай байгаа ба эхний 16 байранд орсон улсын эко видео 12 дугаар сарын 5-ны өдөр (Австрийн цагаар) сүүлчийн шатны шалгаруулалтын үеэр дэлхийд цацагдана. Иймд Монголоо, Төгсөгчөө дэмжиж http://www.missearth.tv/vote-ecobeautyvideo.php сайт руу хандаж 12 дугаар сарын 5-ны өдрийг дуустал шейр хийнэ үү. Тухайн хүний SHARE тоог хязгаарлахгүй бөгөөд санал зөвхөн SHARE тоог үнэлнэ.  Дашрамд хэлэхэд А.Баярцэцэг нь Холливудын Марко Поло киноны 2-р хэсэгт энэ зун туслах дүр бүтээсэн бөгөөд АНУ-д богино хэмжээний 10 орчим кинонд туслах болон гол дүр бүтээгээд байна.

 

Тэрээр оюутан байхдаа Менежментийн Улсын Олимпиадад тэргүүн байр, Хүний Нөөцийн Менежментийн Улсын олимпиадад Дэд байр эзэлж байсан бөгөөд Гоёо ХХК-аас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, Сэрдарам багшийн үүсгэн байгуулсан My Club-ийн анхны гишүүдийн нэг юм. Англи, Испани хэлтэй.

Төгсөгчөө, монголоо дэмжиж шэйр хийцгээе багш, оюутнуудаа.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Affiliated schools