link
Монголын Үндэсний Олимпийн Хорооны нэрэмжит “БИД ИРЭЭДҮЙН ОЛИМПИЙН АВАРГУУД” гимнастикийн шилдэг багуудын цомын аварга шалгаруулах тэмцээн 2015.11.03-ны өдөр Улаанбаатар хотноо Спортын Төв Ордны “А” зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний онцлогыг дурьдвал: Өмнөх жилийн (2014 оны) улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 6 байрт шалгарч оролцсон баг тамирчид оролцдог бөгөөд Спортын гимнастик, Уран сайхны гимнастик, Аэробик гимнастик, Нийтийн гимнастикийн төрлүүдээр Улаанбаатар хот, Орон нутагаас шалгарсан 22 байгууллагын 200 гаруй тамирчид хурд, хүчийг сорисоноос ШУТИС-ийн МТС-ийн оюутан “Дэлхийн шилдэг гимнастикч” өргөмжлөлт, Олон Улсын Хэмжээний мастер С.Ариунболд ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг тамирчид СТЕП-АЭРОБИК”-ийн төрөлд 1-р байр эзлэн Алтан медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Багийн дасгалжуулагч ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат болон баг хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь улам их амжилтыг хүсье.
ХШУС, БТСТэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea