link
СЭХҮЭ-ийн сургалт, судалгааны төв нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Мухарын амны адаг гэдэг газар Хэрлэн голын эрэг дээр 3 га хэмжээтэй, Улаанбаатар хотоос 155 км, Багануур хотоос 22 км зайд байрладаг.
Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологийн сургалт, судалгааны төвийн төлөвлөлт
СЭХҮЭ-ийн сургалт, судалгааны төвд баригдсан оюутны дадлагын байрыг 2015 оны 10 сарын 02-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөв. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комиссын даргаар Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү, нарийн бичгийн даргаар Хэнтий аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн М.Хишигсүрэн болон нийтдээ 13 хүний бүрэлдэхүүн ажиллаж оюутны дадлагын байрыг байнгын ашиглалтанд хүлээн авлаа.
Нарны халаалтын системтэй дадлагын байрны гадна харагдах байдал
Оюутны дадлагын байрыг улсын комисст хүлээлгэн өгснөөр цаашид инженерийн боловсролын түвшинд дадлага, туршилт, судалгааны багаж төхөөрөмжүүдээр тоноглон тохижуулах замаар баклавар, магистрант, докторант оюутнуудад мэргэжлийн чадамж олгох, олон улсын хамтарсан төсөл, судалгаануудыг хийх боломжийг бүрдүүлнэ.
Барилгын баримт бичгийг ЭХС-ийн удирдлагад хүлээлгэн өгч буй байдал.
Дадлагын байр нь 50-60 оюутан хүлээн авах хүчин чадалтай сургалт, техник, оюутан, багш, гал тогооны, ариун цэврийн, хонгилын гэсэн өрөөнүүд бүхий нийтдээ 240 м2 талбайтай болно.
ЭХС-ийн хамт олон 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд энэхүү сургалт судалгааны төвийн нээлтийг ШУТИС-ийн хүрээнд хийхээр төлөвлөж байна.
Полигон дээр оюутнууд салхины нөөц тодорхойлох хэмжилтийн станц босгож байгаа нь
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea