link
Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гаригт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэ оны Монголын соёл, урлагийн ажилтны өдрийн баярын арга хэмжээг 9 дүгээр сарын 11-ний өдөр тохиож байна. ШУТИС-д 40 гаруй номын санч төв болон бүрэлдэхүүн сургуулиудад номын үйлчилгээг уншигчдад хүргэж байна. Тэд номын сангийн үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцсэн, е-номын сантай болох зорилго тавин ажиллаж байна. ШУТИС-ийн төв, бүрэлдэхүүн номын сан 450000 гаруй номын фондтой. Электрон каталогид номнуудаа бүрэн оруулж, цахим хэлбэрээр ном, сэтгүүл сонин унших боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн Е-уншлагын танхимыг 40 гаруй суудалтайгаар нээж гадаад дотоодын томоохон номын санд орох эрх авах, номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, мэдээллийг уншигчдад түргэн шуурхай хүргэх ажлуудыг төлөвлөж эхлэлээ. ШУТИС-ийн нийт номын санчиддаа мэргэжлийн баярын мэнд хүргэж, үйлчилгээний ажилд нь амжилт хүсье.
Ректорын зєвлєл
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea