link

Илбэр Ортайлы “Судрын чуулган” ба Монголчууд сэдэвт лекц уншлаа
2015-10-15 23:14

Туркын нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Илбэр Ортайлы 2015 оны 10 сарын 12-нд ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн Салбарын урилгаар ШУТИС-т айлчилж, ШУТИС-ийн Төв ном санд Судрын чуулган” ба Монголчууд сэдвээр нээлттэй лекц уншлаа.

_MG_5141

Үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б. Очирбат нээлтийн үг хэлэхдээ дэлхийд нэртэй эрдэмтэн манай сургуульд зочилон ирж лекц унших болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз үг хэлж энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны харилцааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

IMG_5165“Судрын чуулган” хэмээх бүтээлийг XIV зууны үед Монгол хаадын зарлиг ёсоор Монголын Эл Хаант улсын сайд, эрдэмтэн Рашид Ад Дин удирдан Болд чинсан тэргүүтэй Монгол, Перс зэрэг олон орны эрдэмтэн, бичгийн хүмүүсийн хамтран туурвижээ. Уг бүтээлд монголчуудаас гадна Европ-Азийн олон ард түмний түүхийг гарал үүслээс нь эхлүүлэн бичсэн түүх, түүхэн газар зүйн аугаа бүтээл юм.

IMG_5156Профессор Илбэр Ортайлы “Судрын чуулган”-ыг Чингис хаанаас өмнөх болон дараах үеийг хамарсан хэдэн зуун жилийн түүх домгийг багтаасан түүхийн үнэ цэнэтэй сурвалж болохыг дурдаад Монголчууд энэ сурвалжийг илүү гүнзгий судлах ёстойг онцлон тэмдэглэж байв.

IMG_5185 IMG_5190Лекцийн дараагаар проф. Илбэр Ортайлы болон БНТУ-ын элчин сайдын яамны төлөөлөл ШУТИС-ийн Геологийн музейг үзэж сонирхлоо. Үйл ажиллагааны эцэст ректор Б. Очирбат хүндэт зочдын хамт хүндэтгэлийн зоог барьсан юм.

_MG_5180Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн Салбарын дэд профессор А.Энхбатад талархал илэрхийлье.

Affiliated schools