link

Дэлхийн Технополисын Ассоциацийн зохион байгуулсан сургалт, семинар, форум болон үзэсгэлэнд оролцлоо
2015-10-14 18:46

Дэлхийн Технополисийн Ассоциаци (ДТА) нь БНСУ-ын Даежеон хотноо “Даежоны Дэлхийн Инновацын чуулга уулзалт”, “Дэвшилтэт Технологийн Үзэсгэлэн”, “ЮНЕСКО-ДТА хамтарсан Олон улсын Сургалт Семинар” зэрэг арга хэмжээг 2015 оны есдүгээр сарын 22-26-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс орон нутгийн болон үндэсний засгийн газар, академи, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 900 гаруй төлөөлөгчид оролцож, үр ашигтай байдлаар туршлагаа солилцов. ШУТИС-иас тус арга хэмжээнд Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандашаар ахлуулсан баг оролцлоо.

Даежеоны дэлхийн инновацын чуулга уулзалт нь “Инновацийн үр ашгийг хуваалцах нь” сэдвээр нээлтээ хийж, улмаар оролцогчид нь үндсэн илтгэл, 4 бүрэн хэмжээний хуралдаан болон 4 салбар хуралдааны үеэр бүс нутгийн болон улс үндэстний тогтвортой хөгжлийг шинжлэх ухаан, технологид суурилсан инновацтай уялдуулах талаар хэлэлцэв. Чуулга уулзалтын сүүлчийн шат болох дугуй ширээний уулзалтын үеэр 2015 оны Даежоны дэлхийн инновацын чуулга уулзалтын албан ёсны мэдэгдлийг хийж, бүх оролцогчид дэлхийн хэмжээнд инновацын эко-системийг бий болох талаар харилцан хамтран ажиллахаа тохиролцлоо.

ДТА-ны 12 дахь удаагийн дэвшилтэт технологийн үзэсгэлэг худалдааг “Үйлдвэр-Их сургуулийн хамтын ажиллагаанаас бий болсон инновацийн үр ашгийг нь хуваалцах нь” сэдвээр зохион байгуулагдлаа. Энэ үеэр 85 дэвшилтэт технологи бүхий аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрүүд оролцон технологийн үзэсгэлэн, технологийн сэдвээрх илтгэл, 1:1 бизнес уулзалт болон бусад арга хэмжээнүүдийг явуулсан бөгөөд энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнесийн төлөөлөгчдийн хувьд нэн үр ашигтай туршлага болсон юм.

 

2015 оны ЮНЕСКО болон ДТА хамтарсан олон улсын сургалт семинар нь амжилттай зохион байгуулагдаж үүнд 20 хөгжиж буй улс орнуудын шинжлэх ухаан, технологийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, менежерүүдээс бүрдсэн 120 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцов. “Шинжлэх ухаан, технологийн паркад суурилсан бүс нутгийн инновацийн платформыг байгуулах нь” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдсан үндсэн лекц, 3 бүрэн хэмжээний хуралдаан болон улс орнуудын илтгэл хэлэлцүүлэх хуралдааны үеэр  оролцогчид нь ШУ паркийн байгуулах хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар мэдэх, хэлэлцэх, санал бодлоо солилцох боломж олдсон юм.

Мөн томилолтын хүрээнд KAIST институтийн олон улсын мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төвөөр зочлож туршлага судлан, хамтран ажиллах талаар яриа өрнүүллээ. 

ЭША, ТДИТ

Affiliated schools