link

“Судрын чуулган” ба Монголчууд сэдэвт лекц
2015-10-07 18:06

Бүгд Найрамдах Турк улсын нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, академич Илбэр Ортайлы 2015 оны 10 сарын 12-ны даваа гаригт 10 цагаас “Судрын чуулган” ба Монголчууд сэдэвт лекцийг ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот зааланд уншина.

sudar

Илбэр Ортайлы 1947 онд Крымын татарын гэр бүлд төрсөн. Тэрээр онд Анкарагийн Их сургууль, Венийн Их сургууль, Чикагогийн Их сургуулиудад суралцаж 1974 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Вена, Берлин, Парис, Москва, Ром, Мюнхен, Страсбург, Яна, Софи, Киль, Кембриж, Оксфорд, Тунисийн зэрэг нэртэй их, дээд сургуулиудад зочин профессороор ажиллаж байсан. 2005 оноос 2012 он хүртэл Туркын алдарт Топкапи ордон музейн захирлаар ажилласан дэлхийд танигдсан профессор юм. Одоо Туркын Галатасарай Их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, мөн Билкент Их сургуульд зочин профессороор ажилладаг. Мөн олон улсын “Оттманы эзэнт гүрэн судалгааны хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүн.

Тэрээр олон улсад хэвлүүлсэн бүтээлүүдээрээ төдийгүй герман, франц, англи, итали, орос, араб, перс, латин, грек хэлний өргөн мэдлэгтэйгээрээ нэрд гарсан нэгэн. Түүний судалгааны үндсэн гол чиглэл нь Оттман Түрэгийн эзэн улсын түүх болоод Монголчуудын байгуулсан Эл хаадын улсын түүх, соёлын асуудал юм.

ШУТИС, БуХС-ийн дэд проф. А. Энхбат

Affiliated schools