link
Огноо : 2015.10.01
Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн БУХС-ийн “Сургалтын зориулалттай компьютер” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-БУХС/2015-15
ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бизнес Удирдлагын Хүмүүнлэгийн Сургуулиас зарласан “Сургалтын зориулалттай компьютер” нийлүүлэх ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдан авч болно.
Голомт банк: ШУТИС-ийн Захиргаа дансны дугаар: 1102928177
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Тендерийг 2015 оны 11 дугаар сарын 02-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн, 11 цаг 00 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ.
СБ-дүүрэг 8-р хороо, бага тойруу-34 ШУТИС-ийн төв байр 214 тоот
Утас:315561