link

Олон улсын хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ
2015-09-30 17:55
ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхим, Тайваний Үндэсний их сургуулийн хүрээлэн буй орчны инженерийн ахисан түвшний хүрээлэнтэй хамтран “Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл нуурын усны чанар ба экологийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө ба түүнийг Тайваний усан сангуудтай харьцуулан судлах нь” сэдэвт олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийн хүрээнд дээрх нууруудын усны бохирдолын эх үүсвэр, хэмжээ, шалтгааныг судлах зорилгоор хээрийн хэмжилт судалгааны ажлыг ШУТИС, Тайваний Үндэсний их сургууль, МУИС-ийн судлаачид 2015 оны 9 дүгээр сарын 1-19-ний хооронд гүйцэтгэлээ. Уг төслийг 2015-2017 оны хооронд хэрэгжүүлэх юм.

Affiliated schools