link

Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга С.Батцэцэг ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар шагнагдлаа
2015-09-29 19:11
ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын үеэр төрийн дээд одон медаль хүрсэн багш ажилчдад хүндэтгэл үзүүлэв. ШУТИС-ийн ГУУС-ийн профессор Р.Цэдэндорж Монгол Улсын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, БуХС-ийн профессор Б.Энхтуяа “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардуулж баяр хүргэлээ.
 
Мөн “Алтан гадас” одонгоор шагнагдсан Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Орхон нарт алд цэнхэр хадаг цагаан идээний дээдийг өргөн барьж хүндэтгэл үзүүллээ.
 
Түүнчлэн энэ хурлын үеэр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Санхүүгийн менежмент” мэргэжлийн оюутан Чөлөөт бөхийн төрлөөр Лондонгийн олимпын хүрэл медаль, Дэлхийн хошой аварга, Азийн аваргын мөнгөн медаль, “Универсиад” их наадмын алтан медаль хүртсэн С.БатцэцэгтШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал” гардуулж түүний цаашдын сурлага, спортод өндөр амжилт хүслээ.
 

Affiliated schools