link

ШУТИС-ийн ангийн дарга нарын уулзалт боллоо
2015-09-26 17:31
Оюутны хөгжил, үйлчилгээний алба (ОХҮА), Open Innovation lab болон ШУТИС-ийн ангийн дарга нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаарх уулзалт ШУТИС-ийн Хурлын танхимд 2015 оны 09 дүгээр сарын 23-нд боллоо.
ОХҮА-ны танилцуулга, үйл ажиллагааны талаарх мэдээллийг ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа хийж оюутан бүрт үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь хүргэх, оюутны оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийнх нь хүсэл сонирхлоор аливаа арга хэмжээнд оролцох, оюутан бүрт хэрхэн хурдан шуурхайн мэдээллийг түгээх хүргэх системд шилжих талаар санал солилцох уулзалт боллоо.
Тус уулзалтын үеэр ОХҮА-ны дарга, мэргэжилтэн нар оролцож ангийн дарга нарын сонирхсон асуултанд хариулт өглөө.
Мөн ОХҮА-ны албан ёсны Facebook груп ОХUA-MUST  хаягийг танилцуулж, ангийн дарга нарын бүртгэл болон facebook хаягийг авч нийт оюутанд мэдээллийг хүргэх ажлыг эхлүүллээ.
ШУТИС-ийн ангийн дарга нарын санал хүсэлтийг хүлээн авч ОХҮА-аас холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо. 
Тус уузлалтын үеэр ангийн дарга нараас дараах саналууд дэвшүүллээ. Үүнд:
-ШУТИС-ийн Оюутны холбооны хуваагдсан тодорхой биш байдлыг яаралтай шийдвэрлэж өгөх;
-Оюутны холбооны тэргүүнийг III курсээс дээш курсийн оюутан сонгохгүй байх, тэргүүн сонгогдсон бол ажлыг нь дүгнээд цаг хугацаанд нь сонгууль явуулж дараагийн тэргүүн сонгож байх талд сургуулийн удирдлагаас анхаардаг байх;
-Мэргэжлийн хичээлүүд оройн цагуудад тавигдаж байгаа байдал нь хүндрэлтэй тул дараагийн улирлаас өглөөний цагаар тавьж өгөх;
-ШУТИС-д явагдаж байгаа сонирхолтой лекцийг бүрэлдэхүүн сургууль бүрт явуулдаг байх гэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.  
OIL-ийн танилцуулга, мэдээллийг OIL-ийн мэргэжилтэн Манлай, Отгоо нар хийж оюутнуудад явуулж буй үйл ажиллагаа, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж хамтран ажиллаж, оюутнууддаа сурталчлахыг уриаллаа.   
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools