СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
Энэхүү сургалт нь төрийн хувийн секторуудын бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан таамаглаж, түүнийг ашиглах чадварыг дээшлүүлэх, эрдэмтэн судлаачид улс төрчдийн хоорондын харилцаа, холбоог бэхжүүлэх, Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбар, бүтцийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.
Үндсэн чиглэл:
· Бодлого боловсруулалт болон судалгаа шинжилгээний хоорондын уялдаа холбоог сайжруулна:
Ирээдүй судлалын сургалт нь дэлхий ертөнцийг танин мэдэх, олон нийтийн сонголтыг тодорхойлох үйл ажиллагааг хооронд нь уялдуулан ойртуулах орчин үеийн шинэлэг чиг хандлага, аргачлал, туршлагад тулгуурлан явагдана.
· Ирээдүй судлахуйд шинэлэг байдлаар хандах:
Ирээдүйд болох өөрчлөлтийг урьдчилан мэдэж чадвал та хийж байсан зүйлээ өөрчлөх болно. Энэхүү ахисан төвшний Ирээдүй Судлалын сургалт нь сургалтанд оролцогчдод ирээдүй судлалын цагаан толгойг эзэмшүүлж, урьдчилан таамаглах чадвар хөгжүүлэх арга барилыг танилцуулна.
· Хийх явцдаа суралцах эрчимжүүлсэн хандлага:
Ирээдүй судлалын сургалтанд оролцогчид Монгол улсын ирээдүйн хөгжлийн стратегийн чиг хандлагыг тодорхойлох асуудлыг багийн зохион байгуулалттай шүүн хэлэлцэнэ. Оролцогчидтой хамтран улс орны хөгжлийн тодорхой асуудлыг сонгоно. Тухайлбал, нийгмийн хамаарал, боловсрол ба хүний нөөц, өөр хоорондоо нягт холбогдсон дэлхийн тогтолцоонд шилжих, технологийн шинэчлэл, засаглал гэх мэт сэдвийг сонгож болно.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
· Стратеги, төсөөлөл дээр суурилсан эргэцүүлэн бодох үйл явцаар дамжуулан бодлого боловсруулагч нарын ирээдүйг төсөөлөх, эргэцүүлэн бодох чадварыг сайжруулж, тэдний сонголтонд эерэгээр нөлөөлөх.
· Ирээдүйн талаар мэдлэг чадвар эзэмшсэн шийдвэр гаргагчид нь өөрсдийн амьдарч буй нийгмийн ирээдүйг харах, үнэт зүйлсээ тодорхойлох талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй болж, өнөөгийн эмх замбараагүй, санамсаргүй зүйлсээр дүүрэн, хурдацтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд шинэлэг боломжуудыг маш сайн олж илрүүлэх чадвартай болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР, ХУГАЦАА: 2015 оны 9-р сарын 29-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангийн 303 тоот өрөөнд зохион байгуулагдана.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн салбар
- ШУТИС, Олон улсын дээд боловсрол судлалын төв, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
- ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Шинжлэх ухаан, технологийн их сургууль.
Т.Намнан, Н.Отгонбаяр, Г.Батзориг
Утас: +976-11-320784
+976-99104043, +976-96679885
|
|
|