link

Бакалаврын түвшний 2+2 хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2015-09-20 14:47
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Оросын холбооны улсын Москвагийн Холбоо мэдээллийн техникийн их сургуулиудын хамтарсан 2+2 хөтөлбөрийн “Холбооны сүлжээ, холболтын технологи”, “Утасгүй холбоо” мэргэжлийн 21 оюутан  ШУТИС-ийн МХТС-д  хоёрдугаар курсээ дүүргэн МТУСИ–д үргэлжлүүлэн суралцахаар 2015 оны 08 сарын 27-ны өдөр ОХУ-ыг зорьсон юм. Тэднийг МХТС-ийн захирал Б.Сүхбат, дэд захирал Я.Дашдорж, Холбооны салбарын эрхлэгч Н.Эрдэнэхүү, ЭНБД Ж.Жавзансүрэн, Холбооны салбарын ахлах багш Т.Лхагвасүрэн нар сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн дурсгалын зүйл гардуулан үдэж өгөв.
 
Оюутнуудыг МТУСИ-ийн 3-р курст шилжүүлэн суралцуулах ажлыг хөтөлбөр хариуцсан ахлах багш Ц.Ариунаа МТУСИ-д томилолтоор ажиллан  зохион байгуулсан бөгөөд олон сувгийн холбоо мэргэжлээр 5, Хөдөлгөөнт холбоо мэргэжлээр  4, Оптик холбоо мэргэжлээр 4, Радио систем ба радио хандалт мэргэжлээр  8 оюутан тус тус  суралцахаар  боллоо.
Оюутнуудыг МТУСИ-ийн Гадаад харилцааны асуудал хариуцсан проректор, профессор Иевлев Олег Павлович, Гадаад харилцааны албаны дарга Каприелова Ольга Николаевна, Гадаад оюутны асуудал хариуцсан декан Тарасова Наталья Павловна болон салбарын деканууд хүлээн авч уулзан, хичээл сурлаганд нь өндөр амжилт хүслээ.
 
Энэхүү хамтарсан хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутнууд МТУСИ-д дипломоо хамгаалж дипломын нэг хувийг ШУТИС-д ирүүлснээр ШУТИС ба Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуулийн хос диплом гардах бөгөөд Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнүүд болох юм.
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж дэмжиж ажилласан ШУТИС, МХТС, МТУСИ-ийн удирдлага, багшлах бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье. 

Affiliated schools