link

“Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармагийг зохион байгуулна
2015-09-18 18:36

Зүүн хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд “Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. “Ногоон технологи-2015” үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчныг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэж буй иргэн, аж ахуй байгуулгын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчилахад орших бөгөөд “Ногоон дэд бүтэц”, “Ногоон хэрэглээ”, “Ногоон санаачлага”, “Ногоон үйлдвэрлэл” гэсэн үндсэн дэд бүлгийн хүрээг хамрах юм байна.

Үзэсгэлэн яармагт 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хоршоод оролцож өөрсдийн үйлдвэрлэж, борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, технологийг хэрэглэгчдэд танилцуулахын зэрэгцээ харилцан туршлага солилцох, шинэ санаачлага судалгаа туршилтын ажлын үр дүнгээ хэлэлцэхээс гадна хөрш зэргэлдээ хотуудад ногоон өсөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй шилдэг туршлагаас сурах боломжийг бүрдүүлж байна.

Үзэсгэлэн 2015 оны 9-р сарын 21,22-ны өдрүүдэд МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн их танхимд 09.00-18.00 цаг хүртэл ажиллана. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор 9-р сарын 21, 22-нд 11 цагт НЗДТГ-ын өмнөх талбайгаас үзэсгэлэнгийн танхим хүртэл үнэ төлбөргүй нийтийн тээврээр үйлчилнэ.

Оюутан суралцагчид, багш, ажилтан та бүхнийг өргөнөөр үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools