link

Судалгааны тэтгэлэг зарлаж байна
2015-09-17 19:40


“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН

САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ СУДАЛГААНЫ

ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд багш, профессор, судлаачдын дунд судалгааны тэтгэлэг зарлаж байна.Судалгааны тэтгэлгийн жураммаягтыг вэб хуудаснаас танилцана уу. 
Төслийн тэргүүлэх чиглэл:
-       Байгалийн ухаан
-       Инженер, технологи
-       Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан 
Төслийн төрөл:
-       Дэлхийн шилдэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтдийн багтай хамтарсан судалгаа
-       Аж үйлдвэрийн судалгаа, хөгжлийн ажил
-       Хээрийн шинжилгээний ажил
-       Багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтны өөрийн санаачилгатай судалгааны ажил
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 15 сараас илүүгүй
Тэтгэлгийн хэмжээ: 28. 0 /хорин найман/ сая төгрөг хүртэл
Төслийн удирдагчид тавигдах шаардлага:
-       Дээд боловсролын байгууллага ба түүний харьяа эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан байх
-       Доктороос доошгүй зэрэгтэй байх
-    Сүүлийн 3 жилд эшлэлийн системд ордог эрдэм шинжилгээний мэдээллийн сан бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн байх
Судалгааны багийн бүрэлдэхүүн: Судалгааны төслийн баг нь 3–аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тухайн сургуулийн докторант, магистрант оюутнуудыг хамруулсан байна. Тэтгэлгийг http://project.edu.mn/  хаягаар цахимаар мэдүүлнэ үү.
Судалгааны тэтгэлэгт мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт: Судалгааны тэтгэлгийн холбогдох мэдээлэл болон цахим мэдүүлэг гаргах сургалтыг БСШУЯ болон төслийн нэгжээс зохион байгуулах тул сонирхсон багш, судлаач, докторант, магистрант оюутнууд research@herp.mn рүү и- мэйл илгээж 2015 оны 09 дүгээр сарын 25-ны дотор бүртгүүлнэ үү. Сургалтын товыг бүртгүүлсэн хүмүүст и-мэйлээр мэдэгдэнэ.
Хүлээн авах хугацаа: Судалгааны тэтгэлгийг 2015 оны 10 дугаар сарын 16–ны өдрийн 15:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 

Эх сурвалж: http://www.meds.gov.mn/HERP91


Affiliated schools