Япон улсын Нийгата аймгийн Нагаокагын Технологийн Их Сургуулийн зохион байгуулсан дөрөвдүгээр “ГИГАКҮ”олон улсын эрдэм шинжилгээний IGCN-2015 хуралд ШУТИС-ийн төлөөлөл 2015 оны 06-р сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ. Тус сургууль нь Монголын БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд Хамтарсан Бакалаврын сургалт, мөн Японы БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Tоp Global University” төслийн хүрээнд Гигакү Текно Паркыг МехТС дээр байгуулж, ШУТИС-тай харилцааны өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Тус сургуулийн зохион байгуулсан энэхүү олон улсын хурал нь Нагаокагийн технологийн их сургуулийг анх байгуулагдахад сургалт, судалгааны үндсэн суурь философи болсон “ГИГАКҮ” (Арга ухаанаар судлахуй) концепт, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой бөгөөд уг олон улсын хуралд гадаадын 14 орноос 73 зочид төлөөлөгчид, нийт 540 оролцогчид “Гигакү-Боловсролын зарчим”, “Гигакү-Текно Парк”, “Гигакү-Ногоон Технологи”, “Гигакү-Инноваци ба Брэнд”, “Гигакү-Нийгэм ба технологийн харилцан аюулгүй байдал”, “Гигакү-Материал судлал” гэсэн 6 секцээр илтгэл тавьж, харилцан туршлага солилцсон юм.
Keynote speech by President B.Ochirbat, MUST
|
Excursion with Top Visitors of IGCN-2015
|
Үндсэн хурлыг нээх зочин илтгэгчээр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “MUST Challenge for Developing Active Learning” сэдвээр илтгэл танилцуулж, илтгэлдээ Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС дээр нэвтрүүлэн хэрэгжүүлж буй CDIO үзэл баримтлал, зарчимын тухай, мөн ШУТИС-ийн МехТС дээр 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээгдсэн ГИГАКҮ-Текно Парк Монгол оффисын үйл ажиллагааны уялдаа холбоо, ШУТИС-ийн энтрепренёр их сургууль болох зорилго, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн бусад салбар хуралдаануудад Косэн загварын ТДС-ийн захирал А.Ганбаяр “Implementation of Japanese Kosen in Mongolia” сэдвээр, ЭША-ны мэргэжилтэн Б.Ундрах “Project Implementation of MJEED (Mongolia-Japan Engineering Education Development) at MUST” сэдвээр, тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА