link
Тэтгэлгийн тухай товч
Дотоодын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан Японы МАБҮЧИ сангийн тэтгэлэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, шимтгэлгүй зээлийн тэтгэлэг юм. Нэг хичээлийн жилд тодорхой нөхцөл, шалгаруулалтанд тэнцсэн оюутан тус бүрт олгох тэтгэлгийн хэмжээ нь нэг хүнд 1500 ам.доллар.
Энэ хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд 1-р ангид элссэн 20 оюутан, 3-р ангид дэвшин суралцаж байгаа 10 оюутанд олгох юм. Энэхүү тэтгэлгийг 1 ангид элссэн суралцаж буй оюутанд 4 хүртэл жилийн хугацаанд олгох ба 3-р курсийн оюутнуудад 1 удаа олгоно. Тэтгэлэг авсан оюутан төгссөнөөс хойш жил бүр 1500 ам.доллар эргэн төлж барагдуулах үүрэгтэй бегөөд хугацаанаасаа өмнө бүрмөсөн төлж болох юм.
Тэтгэлэгт бүртгүүлэх нөхцөл
1) 2015-2016 оны хичээлийн жилд ШУТИС-д 1, 3 дугаар ангид сурч буй оюутан бүртгүүлэх бөгөөд сурах, хөгжин дэвших чин эрмэлзэлтэй, сургалтын төлбөр төлөх боломж муутай байгаагаа батлах
2) Тэтгэлэг горилогчийн эцэг эх, асран хамгаалагч нь тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах чадвартай, оюутан өөрөө буцааж төлөх итгэл үнэмшилтэй байх
3) 1-р ангийн оюутнуудын хувьд Еренхий боловсролын гэрчилгээний голч дүн 80% ба түүнээс дээш байх, Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь улсын дунджаас шалгалт тус бүрээр 100-аар илүү оноо авсан байх
3-р ангийн оюутнуудын хувьд дүнгийн голч 3.3 ба түүнээс дээш байх
Бүрдүүлэх материал
Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар (1-р ангийн оюутан)
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар (1-р ангийн оюутан)
Оюутны тодорхойлолт (1, 3 –р ангийн оюутан)
1, 2 –р ангийн дүнгийн тодорхойлолт ( зөвхөн 3 –р ангийн оюутан)
Бүртгэл
Дээрхи нөхцөлийг хангасан оюутнуудыг 2015 оны 9-р сарын 1-ээс өдрөөс 8-ны өдөр хүртэл Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны I-218 тоот өрөөнд бүртгэнэ.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба