link

Сургалтын төлбөрийн зээлд хамрагдах хүсэлтэй магистр, доктор оюутнуудын анхааралд
2015-08-24 19:05
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.
Суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлэн 9 дүгээр сарын 6-ны дотор холбогдох сургалтын албандаа бүрдүүлж өгнө.
Үүнд:
  • Зээл хүссэн өргөдөл;
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Суралцагч гэрлэсэн бол эхнэр, нөхрийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Гэрлээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон баримт бичгүүд эх хувиараа байх;
  • Зээлийн баталгаа;

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools