link

БУХС-ийн захирал Г.Батхүрэл Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
2015-07-09 01:51
     Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан олон салбарын гавьяат үйлсийн эздэд 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Үүний дотор Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Гомбодоржийн Батхүрэл шагнагдлаа.
 
 
     Манай сургуулиас төрөн гарсан Монгол Улсын гавьяат эдийн засагч Г.Батхүрэлийг Ректорын зөвлөл болон сургуулийн төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Очирбат алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Мөн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун хамт олноо төлөөлөн дурсгалын зүйл гардуулав.
Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн Г.Батхүрэл таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Affiliated schools