link

“CDIO-Хамтын ажиллагааг хөгжүүлэх” нь олон улсын хуралд оролцоод ирлээ
2015-06-26 23:58
   ШУТИС нь Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд  “Олон улсын инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлж дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэн гаргахаар зорин ажиллаж байна.
   CDIO системийг нэвтрүүлэх БСШУЯ-ны ажлын дэд хэсгийн ахлагч ҮТС-ийн профессор Т.Амаржаргалангаар ахлуулсан ШУТИС-ийн профессор, багш нарын төлөөлөл 20 хүнтэй баг энэ оны 6 дугаар сарын 8-11-ний хооронд БНХАУ-ын Ченгду хотод зохион байгуулагдсан "CDIO-Хамтын ажиллагааг өргөжүүлэх” нь олон улсын 11 дэх удаагийн хуралд   амжилттай оролцоод ирлээ.

   ШУТИС нь 2015 оны 3 сард тус байгууллагын гишүүн болсоноос хойш анх удаа олон улсын хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож туршлага судласан юм.
Энэ удаагийн хурал 5 секцээр зэрэг явагдсан бөгөөд ШУТИС-ийн төлөөлөгчид бүх салбар хуралдаануудад хуваарилагдан оролцлоо.
    “CDIO хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын төлөвлөгөөний бүтэц” хэсэгт сууц БНХАУ, ОХУ, Финлянд, Сингапур, Испани зэрэг улсын техникийн их сургуулиудын жишээ туршлагатай танилцав.
    “Глобалчлал ба олон улсын харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд оролцож Хятад, Швед, Сингапур, Канад улсуудын туршлага, жишээ танилцуулагдсан. Инженерийн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг нь багаар ажиллах, багийн гишүүд нэг нэгнээ нөхөн ажиллах чадвартай байх тухай энэ хэсэгт онцолж байлаа. Олон улсын түвшинд багаар хамтран ажиллахад хэлний мэдлэг тийм ч их асуудал байгаагүй, харин соёлын зөрүү, инженерийн боловсрол, мэдлэг, арга барилын зөрүү нөлөө үзүүлж байсан тул CDIO хөтөлбөрийн олон улсын хэмжээнд жигд байлгахад энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай тухай яригдаж байсан.
Түүнчлэн “Идэвхитэй суралцах арга сэдэвт семинар”-аар багш хүн хэрхэн хичээлээ идэвхитэй санаачлагатай заах, оюутнуудыг идэвхитэй суралцах аргад сургах тухай бодит жишээ бүхий сургалт зохион байгуулагдсан байна.
    “Сургах ба суралцах аргын инноваци” сэдэвт хуралдаанаас шинэ арга барилаар ажиллаж байгаа сургуулиудын жишээ, туршлагатай танилцаж, хичээл хоорондын уялдааг өөрчлөн туршиж үзсэн, шинэ туршилтад тулгуурласан сургалтын арга (challenge-based learning experience) түүнийг уламжлалт аргын сургалтын үр дүнтэй харьцуулсан судалгаа, тухайн хичээлд зориулсан “case study” онцлог сургалтын аргуудыг туршсан талаарх бусад сургуулиудын үр дүн, туршлагаас суралцаж мэдээлэл авч чадсан нь бидний хувьд энэ удаагийн хуралд оролцсоны чухал  үр дүн байлаа.

Affiliated schools