link

“MUST CUP 2015” хөл бөмбөгийн тэмцээнд МХТС-ийн баг тамирчид тэргүүлэв
2015-06-17 07:20
ШУТИС-ийн Багш нарын зөвлөлөөс нийт багш ажилчдын дунд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “MUST CUP 2015” хөл бөмбөгийн тэмцээн Тавдугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд 2015 оны 6 дугаар сарын 14, 15-ны  өдрүүдэд боллоо. Тэмцээнд ШУТИС-ийн захиргаа болон бүрэлдэхүүн сургуулийн 8 баг тамирчид оролцсон байна. Хөл бөмбөгийн тэмцээнийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, энэхүү спортоор хичээллэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, хоорондын уялдаа холбоог бий зорилготойгоор зохион байгуулжээ.


 
Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан баг хамт олноороо амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн МХТС-ийн Ө.Эсболд ахлагчтай баг хамт олон шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Харин удаах байранд ХШУС-ийн М.Амаржаргал ахлагчтай баг хамт олон, гуравдугаар байранд өнгөрсөн жилийн аварга болох ЗАА-н Н.Хүнбиш ахлагчтай баг хамт олон тус тус шалгарчээ.

 
 
Мөн тэмцээний шилдэг довтлочоор ХШУС-ийн М.Амаржаргал, шилдэг хамгаалагчаар ЗАА-н П.Түвшинбаяр, шилдэг хаалгачаар МХТС-ийн Б.Батзолбоо нар шалгарсан байна.

Affiliated schools